Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

Улаан дарсны ид шид

Дарс
үнэхээр хүний биеийг сайжруулж, урт удаан наслахад нөлөө үзүүлдэг гэж үү? 
Энэ асуултанд эрдэмтэд нэгэн дуугаар “Тийм” гэж хариулж байна. Судлаачдын үзэж
байгаагаар улаан дарсанд флавонойдс гэх бодис агуулдаг бөгөөд энэ нь хүний
биеийн дархлалын системийг сайжруулж, улмаар элдэв янзын өвчнийг эсэргүүцэх
чадвартай болгодог гэнэ.  Ялангуяа улаан дарсыг өдөр болгон хэрэглэдэг хүн
хорт хавдар болон зүрх судасны өвчнөөр өвчлөх нь бага байдаг гэжээ.


Cabernet Sauvignon, Petit Syrah and Pinot Noir зэрэг дарсууд флавонойдсыг ихээр
агуулдаг бол харин Merlots and Zinfandel гэх мэт улаан дарснуудад цагаан
дарсуудыг бодвол флавонойдс бага хэмжээтэй байдаг юм байна. Тиймээс эрүүл
мэндээ бодогч хүмүүс дарс дарсдаа улаан дарсыг өөрсдийнхөө сонголт болгох
хэрэгтэй болж дээ.  Хамгийн гол нь хэтрүүлбэл хор болохыг санах нь
зүйтэй.  Өдөр бүр хундага улаан дарс уух нь эрүүл мэндэд үнэхээр сайн
нөлөөтэй ажээ.


Аль эрт XVI зуунд амьдарч байсан Швейцарын эмч Параселсус хэлэхдээ “Дарс бол
хоол хүнс, эм тан, хор аль нь болж болно.  Гол нь тунг нь тааруулах
хэрэгтэй” гэж хэлсэн байх юм.  Зүрх судасны эмч, профессор Рожер Кордер
улаан дарс хүний эрүүл мэндэд хэр нөлөө үзүүлэх талаар олон жилийн турш
судалгаа хийсэн байна. Тэгээд тэрээр "The Wine Diet" номондоо хүмүүс
өдөр бүр хооллодог шигээ улаан дарсыг өдөр бүр бага хэмжээгээр хэрэглэж байх
хэрэгтэй гэж бичжээ. Түүнчлэн түүний хийсэн судалгааны үр дүнд Францчуудын
зүрхний өвчнөөр өвчилдөггүй шалтгаан нь мөн л улаан дарстай холбоотой байсныг
олж тогтоосон байна. 

http://biznetwork.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж