Жозе Моуриньо “Реал”-аас явна

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

Жозе Моуриньо “Реал”-аас явна

Испанийн эзэн хааны гэгддэг “Реал Мадрид”-ийн дасгалжуулагч Жозе Моуриньо энэ улирлыг дуусгаад багаа орхихоор болжээ. 2016 оныг хүртэл гэрээтэй байсан “Онцгой нэгэн” Жозе Моуриньог багаасаа явах болсныг “Реал Мадрид” багийн ерөнхийлөгч Флорентино Перес сэтгүүлчдэд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр албан ёсоор мэдээлсэн байна. Хэвлэлийн бага хурлын үеэр “Реал”-ын ерөнхийлөгч Перес “Бид тохиролцоонд хүрснээр ийм шийдвэр гаргасан. Жозе ч мөн зөв шийдвэр гаргасан гэж бодож байна. Өнгөрсөн гурван жилийн турш хамтран ажилласан Жозе Моуриньогийн хөдөлмөрийг хүндэлж, талархал илэрхийлье. Жозе Моуриньогийн үед манай баг маш сайжирсан. Түүнд хамгийн сайн сайхныг хүсье” гэжээ. 

Харин “Реал”-ын дараагийн дасгалжуулагчийн талаарх мэдээлээгүй байна. Жозе Моуриньо Лондонгийн “Челси”-д ирэх нь бараг тодорхой болоод буй билээ.

Жозе Моуриньогийн үзүүлсэн амжилт:

Аваргуудын лиг:
2004 (Порту), 2010 (Интэр Милан)
Европа лиг: 2003 (Порту)
Английн “Премьер” лиг: 2005, 2006 (Челси)
FA Cup: 2007 (Челси)
Английн лигийн цом: 2005, 2007 (Челси)
Испанийн Ла лиг: 2012 (Реал Мадрид)
Испанийн Эзэн хааны цом: 2011 (Реал Мадрид)
Италийн Сери А: 2009, 2010 (Интэр Милан)
Италийн цом: 2010 (Интэр Милан)
Португалийн Примьера лиг: 2003, 2004 (Порту)

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж