Компаниуд нийгмийн хариуцлагаа хэрхэн хэрэгжүүлдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

Компаниуд нийгмийн хариуцлагаа хэрхэн хэрэгжүүлдэг вэ?

Топ компаниуд нийгмийн хариуцлагаа хэрхэн хэрэгжүүлдэг вэ?

Хувийн
компаниуд татвараа цаг хугацаандаа шударга төлчихвөл хууль, журмын
дагуу ажил хэргээ хэвийн үргэлжлүүлээд байх боломжтой нийгэмд бид
амьдарч байна. Гэтэл манай улсын нийгмийн баялагийн 70 гаруй хувийг
бүтээдэг хувийн хэвшлийнхэн татвараа төлж, ажлын байр олноор
нэмэгдүүлэхийн зэрэгцээ хийсэн орлого, цаг зав, ажил хөдөлмөрийнхөө
багагүй хувийг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхэд зориулдаг болжээ.
Өндөр хөгжилтэй орнуудад 30 жилийн өмнө бий болсон компанийн нийгмийн
хариуцлагын тухайойлголт манайд нэвтрээд удаагүй ч хувийн компаниуд
нийгмийнхээ сайн сайхан, хөгжилд оруулж буй байгууллагынхаа хувь нэмэрт
ихээхэн ач холбогдол өгч байна. Тэдний зүгээс компанийн нийгмийн
хариуцлага буюу тогтвортой хөгжлийн талаарх тайлангаа МҮХАҮ Т-д жил бүр
өгдөг уламжлал нэгэнт тогтоод байна.

Албан ёсны вэб сайт, хэвлэлд
өгсөн ярилцлагуудаас нь шүүж үзвэл топ компаниудын нийгмийн төслийнүйл
ажиллагааны төрөл, шийдвэрлэж буй асуудлын далайц жил тутам өсөн
нэмэгдэж байна. Энэ ажлын хүрээнд сургууль, цэцэрлэг, соёл, спорт, эрүүл
мэндийн барилга, залуучуудын хороолол баригдаж, олон сайхан арга хэмжээ
зохион байгуулагдаж нийгэмд үр шимээ өгч байна.

Үндэсний
томоохон компани М-Си-Эс Групп гэхэд нийгмийн хариуцлагын хүрээнд
нийгэм, боловсрол, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт, байгал хамгаалал,
залуучуудын чиглэлээр 2011 онд 82,2012 онд 93 ажил хэрэгжүүлжээ.

С.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж