Кубачууд байр, машин худалдан авах болжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Кубачууд байр, машин худалдан авах болжээ

Кубын ерөнхийлөгч Рауль Кастро кубачууд байр, машинаа худалдах, мөн худалдан авахыг зөвшөөрсөн хууль тогтоомжийг Засгийн газраас гаргах гэж буйг ККН-ын VI их хурлыг нээж хэлсэн үгэндээ онцлон дурдсан байна.

Кубын ерөнхийлөгч, Кубын Коммунист Намын хоёрдугаар нарийн бичгийн дарга Рауль Кастро хувийн хэвшлийнхэн болон ер нь “жирийн ард иргэдэд” банкнаас зээл олгох асуудлыг шийдвэрлэхээр холбогдох хууль тогтоомжийг батлан гаргах гэж байгааг мэдээлсэн байна.

Мөн түүнчлэн ажил төрөл нь зүгширсэн газар тариалан эрхлэгчдэд ашиглагдахгүй байгаа газар, талбай эзэмшүүлэхээр шийдвэрлээд байгаа аж.
1962 оноос эхлэн 11,2 сая куба иргэний хувьд мөрдөж ирсэн цагаан будаа, элсэн чихэр, өндөг, ургамлын тос, талх зэрэг хүнсний үндсэн бүтээгдэхүүнийг картаар хуваарилан олгож ирсэн зарчимд өөрчлөлт оруулах юм байна.

Рауль Кастро “Кубачуудын хоёр бүхэл бүтэн үе картын системээр амьдарч ирлээ. Картаар хуваарилан олгох нь хэдийгээр хүн болгоныг тэгшитгэсэн сөрөг талтай боловч олон арван жилийн турш хүнсний үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүнээр иргэдээ гачигдуулахгүйгээр хангаж ирсэн юм” гэж цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж