Хөвсгөлийн Засаг даргын орлогчийн хэргийг шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

Хөвсгөлийн Засаг даргын орлогчийн хэргийг шилжүүлнэ

Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан М.Очирхуягийн авлигын хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэхэд бэлэн болжээ. Түүнийг 2009, 2010 онд тендер хууль бусаар зохион байгуулсан гэдгийг  хууль, хяналтын байгууллага, мэргэжлийн хяналтын газраас тогтоосон байдаг.

Нийслэлийн прокурорын газраас түүнийг буруутай гэж үзвэл ял төлөвлөн харьяаллын дагуу шүүхэд шилжүүлэх юм. 

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж