
Компьютер хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд нэвтэрч, худалдаанд гарч эхэлснээс хойш компьютерийн гаралтай хог хаягдал маш ихээр хуримтлагдах болжээ. Эдгээр хог хаягдал нь байгальд маш их хор хөнөөлтэй, задарч үгүй болох хугацаа нь хэдэн арван жилээр тоологдоно. Тиймээс эдгээр хог дахин боловсруулах, ашиглах аян өрнүүлээд байгаа аж.
Уг аяны хүрээнд Шведийн иргэн Майк Орлан гэгч залуу хаягдал keyboard ашиглан сандал хийсэн байна. Нэг сандал хийхэд ойролцоогоор 20-25 ширхэг keyboard ашиглажээ.
Суухад тав тухтай биш уг сандлыг тоглоомчдод зориулан бүтээсэн ба хэт олон цагаар донтож тоглохоос таныг хамгаалах гэнэ.
Г.БИЛЭГ