Туркэд агаарын бөмбөлөг осолджээ

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

Туркэд агаарын бөмбөлөг осолджээ

Туркийн төв хэсгийн Каппадокиа бүсэд өнөөдөр агаарын бөмбөлөг осолдсоны улмаас нэг хүн амь үрэгдэж, 24 хүн бэртжээ. Ослын улмаас гэмтэж бэртсэн хохирогчдыг эмнэлэгт хүргээд байгаа бөгөөд тэдний биеийн байдал сайн байгаа гэнэ. Туркийн Невшехир мужийн захирагчийн мэдээлснээр агаарын бөмбөлөг галт уулын орой дээгүүр хөөрч явахдаа унаж осолдсон аж. Одоогоор хохирогчдын ямар улсын харъяат болох болон агаарын бөмбөлөг юуны улмаас осолдсон нь тодорхойгүй байна.

Туркийн Каппадокиа бүс нутагт жуулчид галт уулыг үзэж сонирхохоор ихээр аялдаг аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж