
2002 оноос хойш есөн жил завсардаад байсан энэ тэмцээнийг биеийн тамир спортын газар, “Мөнгөн харандаа”, “Булган Мээж”, “Өрнөх” компани, Булган сумын соёлын төв, “Дэлхийн зөн Олон улсын байгууллагын “Булган бүтээлч хөгжил” хөтөлбөр зэрэг байгууллага, аж ахуй нэгж ивээн тэтгэж цэнгээнт болон латин, америк бүжгээр өсвөр үеийнхний авьяас билгийг сорив. Орхон аймгаас урьж ирүүлсэн “STAR SHANNIN” бүжгийн клубийн захирал, дасгалжуулагч Б.Буянжаргал тэргүүтэй багийнхан шүүн явуулсан уг тэмцээнд төв хөдөөгийн 70 гаруй хүүхэд, залуучууд оролцсоноос бага насны гоцлол бүжгээр хүүхдийн төлөө хэлтсийн бүжгийн дугуйлангийн Г.Ганпүрэв, С.Дөлгөөннаран тэргүүлж, Хангал сумын Г.Булганчимэг, Д.Сүхбат нар удаах байранд шалгарчээ. Ахлах насны гоцлол бүжгээр мөн дугуйлангийн С.Отгонбаяр, Б.Анужин, Д.Лхагвадорж, С.Мөнхцацрал, Г.Батсүрэн, Д.Дэлгэрмаа нар эхний гурван байр, ахлах насны хамтлаг бүжгээр аймгийн төвийн нэгдүгээр сургуулийн “Хөх яргуй”, хүүхдийн төлөө хэлтсийн дэрэгдэх “Хүслийн одод”, бага насны хамтлаг бүжгээр Хангалын ”Сондор” хамтлаг тэргүүн байруудыг эзэллээ. Шилдэг хос бүжигчнээр Анужин, Отгонбаяр нар шалгарч Орхон аймгийн спорт бүжгийн уралдааны тэргүүн байр алтан медаль, Бүрэгхангайн М.Сүхбат, Янжмаа нар хүрэл медалиар шагнуулав.