Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Бүтээлч аян өрнүүлнэ

Энэ жил Булган аймгийн Тэшиг, Хишиг-Өндөр. Могод, Булган сум 80 жлийн ойгоо тэмдэглэхээр их ажил өрнүүлж байна. Тухайлбал, Булган сум ойгоо угтан аймгийн Засаг даргын захирамжийн дагуу нэлээд бүтээлч ажил зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Тус сум нийтийн эзэмшлийн есөн байр тус бүрийг хоёроос таван байгууллага, аж ахуйн нэгжид хуваарилан гадна талыг засварлах, орчныг нь тохижуулах, тоглоомын талбай байгуулах зэрэг ажлыг эхний ээлжинд хийх гэнэ. Албан байгууллага, айл өрхийн орчныг тохижулах, гэр хорооллыг хаягжуулах, төвийн хэсгийн гудамж, талбай, гэрэлтүүлгийг засварлан долдугаар сарын нэгний дотор хийж дуусгахаар төлөвлөжээ. Тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрсдийн эзэмшлийн газар болон байгууллагынхаа тохижилт, соёлжилтод нөлөөлөхүйц гэрлэн чимэглэл хийх зэрэг ажлыг зохион байгуулах гэнэ.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж