Ука “Хориотой загвар”-т сонгогджээ

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

Ука “Хориотой загвар”-т сонгогджээ

“Киви” хамтлагийн дуучин Ука шинэ клипээ дэлгэлээ. Энэ бол тун удахгүй нээлтээ хийх "Хориотой загвар" дэлгэцийн шинэ бүтээлийн дуу юм. Кино багийнхан уг дууг Укад санал болгож, “Хас медиа”-гийн уран бүтээлчид клипжүүлжээ. “Хориотой загвар” уран сайхны кино энэ сарын 25-нд нээлтээ хийх бөгөөд тус киноны гол дүрд Гавьяат жүжигчин Б.Батзаяа, Соёлын тэргүүний ажилтан О.Бат-Өлзий, Д.Бямбацогт, Навчаа, Д.Гүрсэд, Б.Эрдэнэчимэг, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөр буюу Батаа залуу жүжигчин Б.Цэрмаа нэр тогложээ.

 “Киви” хамтлагийн тухайд ирэх зургадугаар сарын сүүлээр бие даасан VIP тоглолтоо хийхээр бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Мөн тун удахгүй “Киви”-гийн Ука дуучин Б.Мишээлтэй хамтарсан шинэ дууны клипээ хүргэхээр зэхэж байгаа аж.

Ука “Хориотой загвар” киноны дууны клип

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж