Швед Дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

Швед Дэлхийн аварга боллоо

Финлянд, Швед улсад болсон Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Шведийн шигшээ баг түрүүллээ. Тэмцээнийг зохион байгуулагчдын нэг Шведийн шигшээ аваргын төлөө энэ жилийн дэлхийн аваргын “битүү морь” Швейцарийн багийг 5:1-ийн харьцаатай хожсон юм. Ингэснээр Скандиновын хойгийн хоккейн хүчирхэг гүрэн Шведийн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цомыг ес дэх удаагаа өргөлөө.

77 дахь удаагийн хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Швейцарийн шигшээ багийн хамгаалагч Роман Йоси тодорчээ. Роман Йоси энэ удаагийн дэлхийн аваргад шигшээ тоглолт хүртэл нэг ч хожигдолгүй “шуугиан” тарьсан Швейцарийн багийн гол тоглогч юм.

Тэмцээний дараа спортын сэтгүүлчдийн санал асуулгаар дэлхийн аваргын шилдэг тоглогчдыг нэрлэжээ. 2013 оны хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тамирчдыг дор танилцуулав.

Хаалгач: Юнас Энрот (Швед)
Хамгаалагч: Роман Йоси, Жюльен Воклер (хоёулаа Швейцарь)
Довтлогч: Петри Контиола (Финлянд), Пол Штясны (АНУ), Хенрик Седин (Швед).

Харин энэхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх магадлалтай байсан АНУ-ын шигшээ хүрэл медаль хүртлээ. АНУ хүрэл медалийн төлөөх тоглолтод Финляндын шигшээ багийг 3:0-ийн харьцаатай буулган авчээ.

Б.БИЛЭГ


“Үнэ
цэнэтэй тоглогч”-оор Швейцарийн шигшээ багийн хамгаалагч Роман Йоси
тодорлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж