АНУ-д хуй салхины улмаас нэг хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

АНУ-д хуй салхины улмаас нэг хүн нас баржээ

АНУ-ын Канзас, Оклахома, Айова зэрэг мужийг өчигдөр дөрвөн том хуй салхи дайрсны улмаас нэг хүн амь үрэгдэж, 21 хүн бэртсэн байна. Түүнчлэн хүчтэй хуй салхины улмаас олон зуун байшин, сууц эвдэрч сүйдэн, мод, бут үндсээрээ булгарч, автомашинууд хөмөрчээ. АНУ-ын Оклахома мужийн захирагчийн зүгээс хуй салхины гамшгийг хохирол багатай өнгөрүүлэхийн тулд мужийнхаа 16 хотод онц байдал зарласан байна. Хүчтэй салхины улмаас цахилгааны шугам гэмтсэн тул Оклахома мужийн олон мянган айл өрх гэрэл, цахилгаангүй болжээ.

Хуй салхины гамшигт Канзас, Небраска, Айова, Оклахома, Миннесота, Висконсин, Иллинойс, Миссури зэрэг мужууд өртсөн ба гамшгийн бүс дэх газруудад авто зам хааж, онгоцны нислэгүүдийг цуцалсан байна. АНУ-ын цаг уурын газраас мэдээлснээр баруун дундад нутгийг дайрсан хүчтэй хуй салхи зүүн хойд хэсгийг чиглэн явж байгаа гэнэ.


Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж