
Үндэсний семинарын үеэр Зохиогчийн эрхийн олон улсын тогтолцооны хөгжил, түүнчлэн БНСУ, БНХАУ, ОХУ ба Монгол Улсын зохиогчийн эрхийн тогтолцооны өнөөгийн байдал, цаашдын хөгжил, өнөөгийн технологийн хөгжлийн орчинд тулгамдаж буй асуудлуудын талаар илтгэл тавигдах бөгөөд Зүүн хойд Азийн бүсийн хөрш зэргэлдээ орнуудын туршлагаас суралцаж, санал бодлоо солилцох боломж бүрдэх аж. Мөн Монголын урлагийн байгууллагуудын төлөөлөл, кино хөгжмийн бүтээл хэрэглэгч байгууллагуудын төлөөлөл уг семинарт оролцох ажээ. Үндэсний семинар тавдугаар сарын 23-24-ний өдөр “Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд болно.
Б.ЭНХ