Польшийн Сенатын тэргүүний айлчлал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

Польшийн Сенатын тэргүүний айлчлал эхэллээ

УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын Маршал Богдан Борусевич манай улсад өнөөдрөөс албан ёсны айлчлал хийж байна.

Ноён Богдан Борусевичийг өнөөдөр өглөө /2013.05.20/ "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардахад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүмүүс угтлаа. УИХ-ын дарга З.Энхболд ноён Богдан Борусевичийг 11 цагаас Сүхбаатарын талбайд угтан авах юм. Улмаар Чингис хааны хөшөөнд хамтдаа хүндэтгэл үзүүлнэ. Түүнчлэн Төрийн ордны Баганат танхимд хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурах ёслол болсны дараа парламентын тэргүүн зочныг албан өрөөндөө  хүлээж авч уулзахаар төлөвлөөд байна.

Дөрөв хоног үргэлжлэх айлчлалын хүрээнд ноён Богдан Борусевич Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхахын зэрэгцээ Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзахаар төлөвлөөд байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж