
Төв аймгийн төрийн албан хаагчдын анхдугаар зөвлөгөөн энэ сарын 29-нд болох гэж байна. Энэ зөвлөгөөн болох гэж буйтай холбогдуулан бүх сумдад анхдугаар зөвлөгөөнд оролцох төлөөлөгчдөө сонгож байгаа аж. Төв аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс энэ жилийн төрийн албаны сахилга хариуцлага ёс зүйг дээшлүүлье гэсэн уриаг дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Аймгийн төрийн албан хаагчдын анхдугаар зөвлөгөөнийг хэрхэн зохион байгуулах талаах аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж, хийгдэх ажил, тавигдах илтгэл, төсөв санхүүгийн талаар хэлэлцжээ.
Төв аймгийн төрийн албаны салбар зөвлөл ажил үүргээрээ улсдаа нэлээд дээгүүрт ордог гэнэ. Төв аймгийн хэмжээнд 4421 төрийн албан хаагчид байдаг байна. Аймагт зохиогдож байгаа сургалт семинарт сумдаас удирдлагууд нь бас ЗДТГ-ын ажилтангууд нь ихэвчлэн хамрагддаг. Харин төрийн албан хаагчдын энэ зөвлөгөөнд төрийн үйлчилгээний албан хаагчид ч хамрагдаж оролцож байгаагаараа онцлог юм. Ийм зөвлөгөөнийг 11 аймаг зохион байгуулсан нь нэлээд үр дүнтэй ажил болсон гэнэ.
Г.Хишигсүрэн