“Yahoo” компани Tumblr-ыг 1.1 тэрбумаар авна

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

“Yahoo” компани Tumblr-ыг 1.1 тэрбумаар авна

Сүүлийн үед уналтад ороод буй “Yahoo” компани зүгээр ч нэг өрсөлдөөнөөс шахагдахгүй гэдгээ баталж, шинэ стратегиар ажиллахаар болжээ. Тус компани Нью-Йоркт үүсгэн байгуулагдсан, блог үйлчилгээ үзүүлдэг Tumblr сайтыг 1.1 тэрбум ам.доллараар худалдан авах хэлэлцээр хийж, тохиролцож дууссан байна. Энэ нь тус компанийн гүйцэтгэх захирлаар 2012 оны долдугаар сард томилогдсон Марисса Мэйрийн хамгийн том наймаа болж байгаа юм.

Tumblr сайт нь блог болон сошиал сүлжээ сайтуудын боломжийг өөртөө агуулсан, энгийн загвартай зэрэг давуу талаараа олон сая хэрэглэгчийг татаж чадсан юм.

Тус сайт нь одоогоор 108 сая орчим блогтой, 50.7 тэрбум посттой болоод байгаа аж.

Г.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж