
Баруун, зүүн, төвийн, хангайн гэсэн дөрвөн бүсээс эрх авсан нийт найман баг Улаанбаатар хотод, Монголын хөлбөмбөгийн холбооны төв талбайд таван өдөр ширүүн өрсөлдсөний эцэст Дорнод аймгийн шигшээ баг торгон жолоо өргүүлэв. Дорнодчууд хагас шигшээ тоглолтод Ховд аймгийн шигшээ багийг торгуулийн цохилтоор, шигшээ тоглолтод Орхон аймгийн шигшээ багийг нэмэлт цагт буулган авчээ.
Эх сурвалж: Facebook дэх Спортын сэтгүүлчдийн групп