“Барилгын маркетинг” семинар болно

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

“Барилгын маркетинг” семинар болно

Ийм нэртэй семинарыг барилга.мн сайт маргааш зохион байгуулах гэж байна. Барилгын салбар сэргэж ажлын оргил үе эхэлж байгаатай холбогдуулан зохион байгуулж буй семинараар, “Барилгын салбарын идэвхжүүлэлт, борлуулалтыг нэмэгдүүлэх нь”, “Барилгын маркетингийг интернетээр дэмжих нь” зэрэг сэдвээр оролцогчид илтгэл тавьж, хэлэлцүүлнэ. Мөн семинарын үеэр үзэсгэлэн яармагт борлуулалтаа нэмэгдүүлэхэд ямар байдлаар оролцох нь зүйтэй талаар мэдээлэл олж авах боломжтой гэнэ.

Семинар маргааш “Рокмон” бюлдингийн хурлын зааланд 10.00 цагт эхэлнэ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж