“EA” дахиж “Nintendo”-д зориулсан тоглоом гаргахгүй

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

“EA” дахиж “Nintendo”-д зориулсан тоглоом гаргахгүй

Видео тоглоом хөгжүүлэгч хамгийн хүчирхэг компанийн нэг EA өнгөрсөн долоо хоногт шуугиан тарьсан мэдэгдэл хийлээ. Энэ нь тус компани Nintendo-гийн Wii U консолд зориулсан тоглоом хийхгүй гэдгээ албан ёсоор зарласан нь байв.Энэхүү мэдэгдэл нь Nintendo компанийн шинэ маркетингийн төлөвлөгөө гаргаж буйгаа мэдэгдсэнтэй зэрэгцэн гарснаараа онцлог болсон юм.

Nintendo компани Wii U консолынх нь борлуулалт улам буурч, ашиг орлого нь багасч байгаа тул тун удахгүй өөрсдөө уг консолдоо зориулсан тоглоомуудыг маш олноор хөгжүүлэхээр төлөвлөөд байгаа гэдгээ мэдэгдсэн юм.

Энэхүү шинэ тоглоомууд нь хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татаж, үүнийг дагаад тоглоомын консолынх нь худалдаа өснө хэмээн тооцоолж байгаа аж.

Г.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж