
Ардчилсан нам 2010 оныг “Анхан шатаа сонсох жил” болгон зарлаж, сар бүрийн хоёр дахь долоо хоногийн пүрэв гариг бүр “Анхан шатаа сонсъё” телефон хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Ээлжит телефон хурал нөгөөдөр болох болжээ. Хуралд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат болон намын нарийн бичгийн дарга нар оролцох бөгөөд 21 аймгаас орон нутгийн намын дарга, ХЭГ-ын дарга, албан хаагчид оролцох юм. Телефон хурлаар хаваржилтын байдалтай танилцаж, намын дотоод асуудлаар санал солилцох аж.
Л.ХАЛИУ