
Монгол Улс хүн нийт хүн амын 33,8 хувийг 18-35 насны залуучууд эзэлдэг гэсэн 2012 оны судалгаа байдаг бөгөөд Шинэчлэлийн Засгийн газрын зүгээс залуучуудын асуудлыг онцгойлон авч үзэж, залуучуудын хөгжлийн талаар баримтлах шинэчлэлийн бодлого, зорилтыг тодорхойлон ажиллаж байгаа юм байна. Залуучуудаа дэмжих зорилгоор Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан хэлтэс ч мөн байгуулаад байгаа аж.
Ш.ЧИМЭГ