
Галд өртсөн өрхүүдэд тусламж үзүүлэх үеэр сайд С.Эрдэнэ “Орон гэр, эд материалаа галд алдаж том гарз учирсан ч азаар эрдэнэт хүний амь эрсэдсэнгүй. Цаашид сэтгэл санаагаар өөдрөг байж амьдралынхаа төлөө тэмцэж, хөдөлмөрлөөрэй” хэмээсэн юм. Харин Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогийн зүгээс Гандангийн гэр хорооллын айлуудад аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангахуйц орчин бүрдүүлэхийг үүрэг болгожээ.
Тун удахгүй Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн нэгдэл, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн хамтарсан ажлын хэсэг гарч, Гандангийн гэр хорооллын айлуудад шалгалт хийж, хугацаатай үүрэг даалгавар өгөх зэргээр цуврал арга хэмжээ авах гэнэ.
Г.ДАРЬ