Нутгийн зүүн хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дорнод Монголын болон Дарьгангийн тал нутаг, Халх голын саваар 8-13 градус, Алтайн өвөр говиор 23-28 градус, Их нууруудын хотгороор 18-23 градус, говийн нутгийн баруун хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 12-14 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
цаг агаарын урьдчилсан төлөв
21-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 22,23-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 21-нд баруун зүгийн нутгаар секундэд 12-14 метр, 22-нд зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Хугацааны эцсээр бага зэрэг сэрүүснэ.