
Форумаар уг нийгэмлэгийн парламентчдын Форумын Ерөнхийлөгч Эмануэлис Зингерис, Европарламентын дэд Ерөнхийлөгч Эдвард Макмиллиан–Скот нар “Ардчиллыг дэмжих нь ЕХ-ны гадаад харилцааны бодлогын тэргүүлэх чиглэл мөн” гэсэн үндсэн илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Форумын хуралдаанд Европарламентын Ерөнхийлөгч И.Бузек, Европарламентэд ЕХ-ны гишүүн 27 улсыг төлөөлөн суугаа гишүүд түүнчлэн Олон улсын парламентын холбооны төлөөлөгчид, АНУ-ын Конгресс, Молдов, Украин, Гүрж, Беларусийн төлөөлөл оролцжээ.
Ардчиллыг дэмжих, ардчилсан институцийг бэхжүүлэх, ардчиллын үнэт зүйлсийг түгээх, баталгаажуулах зорилго бүхий тус хамтын нийгэмлэгийг дэлхийн 106 орны төлөөлөгч нар анх 2000 онд байгуулсан цагаас манай улс идэвхитэй оролцож ирсэн төдийгүй 2005 оноос зохицуулах бүлгийн 17 гишүүн улсын нэг болсон бөгөөд Ардчиллын боловсролын асуудлаар шинэ Ажлын хэсэг байгуулах Польш улсаас гаргасан саналыг манай тал дэмжиж, хамтран даргалах саналаа илэрхийлээд байгаа юм.