“Урам хайрла” өдөрлөг болов

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

“Урам хайрла” өдөрлөг болов

Говь-Алтай аймгийн Шарга, Дарви, Тонхил сумдад ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын авьяас чадварыг сорих, хөгжүүлэх зорилгоор өдөрлөг зохион байгуулж байна. Дээрх сумдад 19 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд Тонхил суманд Нэрт яруу найрагч Т.Очирхүүгийн нэрэмжит “Урам хайрла” өдөрлөгийг зохион байгуулжээ. Тус өдөрлөгт хүүхдүүд идэвхтэй оролцож, Тонхил сумаас төрөн гарсан нэрт уран бүтээлчийн амьдрал ахуй, бүтээл туурвилтай танилцсан байна. Мөн Хүүхэд хөгжил дугуйлангийн 12 хүүхэд Дарви, Тонхил, Шарга сумдын үе тэнгийн найз нөхөддөө өөрсдийн сурсан мэдсэн зүйлээ үзүүлэхээр тоглолтоо сонирхууллаа.  

Ц.Мөнхзаяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж