“Албаар зохион байгуулаад байгаа юм биш үү?”

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

“Албаар зохион байгуулаад байгаа юм биш үү?”

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын
хорооноос “Сонгуулийн эрх зүйн хариуцлага” сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион
байгуулсан билээ. УИХ-ын гишүүд болон ХЗДХЯ, СЕХ, УДШ, ЦЕГ, Монголбанкнаас
төлөөлөгчид оролцсон энэ уулзалт дээр З.Энхболд гишүүн одоо УИХ-д сууж байгаа
Б.Чойжилсүрэн гишүүн Увс аймгийн нэгэн суманд уулзалт хийхдээ сумын клубэд
цугласан бүх хүнд 10 мянган төгрөгтэй золгож, сонгогчдын саналыг худалдаж
авахаар оролдсон тухай сануулахад МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан “Тэгэхэд
чинь сонгууль зарлаагүй байсан юм. Цагаан сар” хэмээн залруулав. Дараа нь
З.Энхболд гишүүн бас л Баянгол дүүрэгт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн асан Н.Баяртсайхан
тойргийнхоо залуусыг
PC
тоглоомын газар үнэгүй тоглуулж хууль зөрчсөн нь нотлогдсон тул тойргийн
хорооноос нэр дэвшигчийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан ч СЕХ тэр
шийдвэрийг нь цуцалсан тухай сануулахад Д.Лүндээжанцан гишүүн бас л “Тэр чинь
өрсөлдөгчөөс нь албаар зохион байгуулчихсан юм биш үү?” хэмээн цээжээрээ
хамгаалав. Тэгээд үүнийгээ лавшруулан “Ер нь бол сонгуулийн сурталчилгааны үеэр
өрсөлдөгчөө унагахын тулд өмнөөс нь хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй гэх
баталгаа байхгүй тул нэр дэвшигчийн жагсаалтаас хасах нь буруу хэмээн айлдсан.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж