
2013 оны хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн ДАШТ-ний хагас шигшээд Швед Финляндтай, АНУ Швейцарийн шигшээ багтай тоглох юм.
Тавдугаар сарын 3-нд Швед, Финлянд улсад зэрэг нээлтээ хийсэн энэхүү тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнөөдөр /тавдугаар сарын 18/ 21:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ Стокгольм хотноо Швед, Финляндын шигшээ багуудын тоглолтоор эхэлнэ. Үүний дараа 01:00 цагаас /тавдугаар сарын 19/ АНУ болон Швейцарийн шигшээн тоглолт болно.
Харин шигшээ тоглолт тавдугаар сарын 19-нд 22:00 цагаас Шведийн нийслэл Стокгольм хотын “Эрикссон Глобен Арена”-д болно.
Одоогийн байдлаар тэмцээний мэргэн буучийн жагсаалтыг 15 оноотой Финляндын Петри Контиола, 13 оноотой ОХУ-ын Илья Ковальчук, АНУ-ын Пол Штястны нар тэргүүлж байна.

