Тарваганы арьс хилээр гаргахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

Тарваганы арьс хилээр гаргахыг завджээ

Монгол орны тарваганы нөөц эрс хомсдож, тархац нутагтаа устаж үгүй болж байгааг харгалзан тарвага агнах, экспортлохыг Байгаль орчны сайдын тушаалаар хориглосон байдаг. Гэтэл өчигдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар багийн иргэн Б гэгч 755 ширхэг  тарваганы арьсыг зохион байгуулалттайгаар урьдаас төлөвлөн бэлтгэж, тээврийн хэрэгслийн эд ангид нуун далдалж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэн Замын-Үүдийн гаальчид Цагдаагийн байгууллагад хэргийг шилжүүлжээ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж