
Монголын ардчилсан хөдөлгөөний намаас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ингэж мэдэгдлээ. Тэд хэлэхдээ энэхүү баримтыг ТЕГ ч судалсан гэв. Тэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд ил захидал бичсэн бөгөөд түүндэээ сайн дураараа энэ их хурлыг тэргүүлэхээс татгалзахыг хүсчээ. Харин Ерөнхийлөгчид хаягласан шаардлагад Ард нийтийн санал асуулга хийхийг тусгасан байна. Түүнчлэн тус намаас гаргасан мэдэгдлээ танилцуулсан юм. Монголын ардчилсан хөдөлгөөний намаас гаргасан мэдэгдэлд Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн болон ҮШН, “Үндэсний соёмбо” зэрэг хөдөлгөөнийг байнга дэмжиж ирсэн бөгөөд энэ удаад ч иргэний хөдөлгөөнүүдийг тавьж буй шаардлагыг дэмжихээ илэрхийлсэн байна.
Л.ХАЛИУ