Сууц өмчлөгчдийн холбоо ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

Сууц өмчлөгчдийн холбоо ажиллана

Сууц өмчлөгчдийн холбоо энэ онд хуучин зохион байгуулалтаараа ажиллана

2013 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимаас "Орон сууцны  контор байгуулах тухай” асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан билээ.

Хэлэлцүүлэгт оролцсон нийт иргэдийн 80 орчим хувь нь "Орон сууцны контор” байгуулах ажлыг дэмжин яаралтай байгуулах нь зүйтэй гэж саналаа өгсөн юм.
Иргэд оршин суугчид цаашид нийтийн зориулалттай орон сууцны засвар үйлчилгээг мэргэжлийн байгуулагад даатгах хүсэлтэй байгааг дээрхи хэлэлцүүлгээс харагдаж байлаа. Хэлэлцүүлгийн үеэр иргэдээс гарсан санал хүсэлтийг нэгтгэн аймгийн Захирагчийн албанд хүргүүлсэн. Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу аймгийн Захирагчийн албанаас дараах ажлуудыг зохион байгуулж буй мэдээллийг аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимд өглөө.
Тодруулбал:

1. Цаашид гэр хорооллын 9 багийг хогны машинтай болгож аж ахуйн тооцоон дээр ажиллуулах.

2. Хогны хураамжийг шинэчлэн тогтоон өрх бүрээс сардаа авах журамд шилжих. Төлбөрийн чадваргүй хүмүүсийг нийтийн эзэмшлийн зам талбайг эзэнгүй газрыг цэвэрлэхэд дайчлан ашиглуулах замаар хогны өрийг барагдуулах.

3. Аймгийн Засаг даргын Захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ОСКонтор байгуулах асуудлыг эрх зүйн хүрээнд судлаж байна. Судалгааны үндсэн дээр "Орон сууцны контор” байгуулах асуудлыг шийдвэрлэнэ. Хэрэв ОСКонтор байгуулах бол 2014 онд шаардагдах төсөв хөрөнгийг төсөвт суулган шийднэ. Иймд СӨХ 2013 онд хуучин зохион байгуулалтаараа ажиллана.

4. Хаалттай системийг 2013 оны 10 дугаар сарын 01 өдөр гэхэд бэлтгэлийн ханган ажилд оруулахаар ажиллаж байгаа юм байна.
 

Х.СОЁЛ-ЭРДЭНЭ

Эх сурвалж: www.darkhanith.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж