“Архигүй Монгол” хөдөлгөөнийг дэмжигч

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

“Архигүй Монгол” хөдөлгөөнийг дэмжигч

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН САНААЧИЛСАН
“АРХИГҮЙ МОНГОЛ” хөдөлгөөнийг дэмжигч

Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Архигүй Монгол” хөдөлгөөнийг дэмжиж Монос группийн нийт хамт олон бид энэхүү хөдөлгөөнд нэгдэж байна.

Бидний өнөөгийн хөгжил дэвшилд томоохон садаа болж байгаа зүйл бол яахын аргагүй архидалт бөгөөд олон зуун айл, гэр бүлд архидалтын хар сүүдэр гай болсоор байна.

Архидалтад хамгийн түрүүнд хүний эрүүл мэнд хохирдог бөгөөд Монгол хүний эрүүл мэндийн төлөө үйл ажиллагаа явуулдаг Моносчууд бид архидалтын эсрэг тэмцэх тэргүүн эгнээнийхэн гэж өөрсдийгөө үзэж байгаа билээ.

Моносын хамт олон бид архигүй орчин, архигүй гэр бүл, архигүй хамт олон байхыг ойр дотныхон гэр бүл, хамаатан садан, үр хүүхдүүд, нийт ард түмэнд  үлгэрлэн сурталчилна.

Моносчууд бид“ Спиртийг тэвчиж, спортыг дэмжье” уриан доор биеийн тамир спортын олон арга хэмжээг зохион байгуулан архины хор уршиг болон эрүүл амьдралын хэв маягийг ард түмэндээ сурталчлан хүргэх элч төлөөлөгчид нь байх болно.

“Архигүй Монгол” хөдөлгөөнд нэгдэцгээе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж