Гоёл
чимэглэлийн үнэт чулууг янз бүрийн шинж чанараар нь ангилдаг. Yүнд: хатуулаг шинж чанар, тунгалаг байдал, байгалийн тархац, зах зээлийн үнэ гэх мэт. Сүүлийн хоёр зуун жилд лон орны чулуу судлаачид гоёл чимэглэлийн чулууг нилээн олон удаа янз бүрээр ангилж байсан бөгөөд энэ ангилал нь шинэ орд нээх болон зах зээлийн эрэлт хэрэгцээний чиглэлийг даган өөрчлөгдөж, шинэчлэгдэж ирсэн. Зарим чулууг үнэт чулууны, заримдаа хагас үнэт чулууны ангилалд байрлуулдаг байв. «Үнэт чулуу», «Өнгөт чулуу» гэх мэтийн хэллэгллүүдийг ч эрдэмтэд өөр өөрийнхөөрөө тайлбарлах нь бий. Монгол улсын Засгын газрын 1997 оны 245 дугаар тогтоолоор үнэт металл, эрдэнийн чулууны жагсаалт, ангиллыг багтаажээ. Эрдэнийн чулууг үнэт, хагас үнэт, гоёл чимэглэлийн, өнгөлгөөний чулуу гэж дөрөв ангилжээ.
Үнэт чулуу
Хагас үнэт чулуу
1. Хувилгаан эрдэнэ / Александрит / Alexandrit
2. Индраанил / Сафир / Sapphire
3. Эрдэнийн гэрэлт чимэд / Балгородны опал / Opal
4. Эрдэнийн шпинель / Балгородны / Opal
5. Усан биндэръяа / Аквамарин / Aguamarine
6. Молор / Топаз / Topaz
7. Халтмар / Турмалин / Tourmaline
8. Хризолит / Перидот / Peridot
9. Циркон / Циркон / Zirkon
10. Оюу / Бирюза / Turguoise
11. Нил эрдэнэ / Аметист / Ametist
12. Анар / Гранат / Garnet
13. Саран чулуу / Лунны камень / Moonston
14. Пийсүү / Хризопраз / Chrysoprase
151. Шаргал болор / Цитрин / Citrine
Чимэглэлийн чулуу
1. Номин / Лазурат / Lazurite
2. Ногоон хаш / Нефрит / Nephrite
3. Ногоолин / Малахит / Malahit
4. Хув / Янтарь / Amber
5. Усан болор / Горны хрустал / Quartz
6. Шүр / Коралл / Coral
7. Мана / Агат / Agate
8. Амазонит / Амазонит / Amozonite
9. Үүрийн туяа / Родонит / Rodonit
10. Гематит / Гематит / Hematit
Өнгөлгөөний чулуу
1. Хас / Яшма / Jasper
2. Ундрам / Авантюрин / Aventurine
3. Боржин / Гарнит / Granit
4. Цагаан гантиг / Мрамор / Marbee
5. Баргилт / Агальматолит / Agalmatolite
Холбоотой мэдээ