Ким Чен Ун хоёр охинтой юу?

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун хоёр охинтой юу?

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эхнэр Ри Сол Жу өнгөрсөн нэгдүгээр сард амаржиж охинтой болсон нь дэлхий нийтэд ил болсон билээ. Гэтэл охиныг хосуудын анхны хүүхэд биш гэсэн мэдээлэл саяхнаас цацагдаж эхэлжээ. “Voice of Russia” сайтад мэдээлснээр Ким Чен Ун, Ри Сол Жу нар 2009 онд гэрлэж, дараа жил нь охинтой болсон аж. Харин Ким Чен Ун эхнэрээ дөнгөж өнгөрсөн 2012 оны долдугаар сараас олон нийтэд ил болгосон учир дөрвөн сарын өмнө мэндэлсэн охиныг тэдний анхны хүүхэд гэж олон нийт андуурсан байх магадлалтай гэнэ. 

Хойд Солонгосын мөнхийн удирдагч Ким Чен Уны аав Ким Чен Ир ч мөн хувийн амьдралаа олон нийтээс ихэд нууцалдаг байсан юм. Ким Чен Ир албан ёсны нэг эхнэртэй ч үүнээс гадна хоёр амрагтай байсан ба гурван хүү, хоёр охинтой байсан гэдэг.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж