
Хүчтэй хуй салхи олон арван модыг үндсээр нь булгилан, цахилгаан эрчим хүчний багануудыг унагаж, орон сууцны байшингуудын дээврийг ховхлон хийсгэсэн байна. Замд тааралдсан машин, тракторуудыг ч онхолдуулж, тараан хаяжээ.
Мисиссипи, Алабама мужид 20 гаруй хуй салхи дэгдсэн бол нэг өдрийн дараа Оклахома, Канзас, Техас мужуудад 15 удаа хуй салхи дэгдсэнийг АНУ-ын Үндэсний цаг уурын албанаас мэдээлсэн байна.
Амь үрэгдэгсдийн олонхи нь Арканзас мужийн хөдөө орон нутагт мод, агаарт дэгдсэн хатуу хүнд зүйлүүдэд дарагдаж амь эрсдэсэн ажээ.
Хүчтэй хуй салхи чиргүүлтэй автомашиныг 21 м хийсгэн явсны улмаас нэг хүн амь үрэгдэж, нэг нь хүнд шархадсан тохиолдол гарсан байна.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг
Бэлтгэсэн Д.Пунцаг