
«Талибаны» зэрэгцээ Канадын террорист байгууллагын жагсаалтад Афганы «Хаккани сүлжээ» гэх олон улсын хүчний эсрэг довтолгоон хийдэг бүлэг бичигдсэн байна. Эдгээр байгууллагуудыг террорынх гэж хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг Канадын Нийгмийн аюулаас хамгаалахын сайд Вик Тейвз гаргажээ.
Өмнө нь тус орны эрх баригчид “Талибан” хөдөлгөөнтэй хамтран ажиллахыг Канадын байгууллагуудад хориглосон байв. “Аль-Каидатай” тэмцэх НҮБ-ын хөтөлбөрт Канад 1999 онд нэгдсэнийхээ дагуу одоо эдгээр шийдвэрийг гаргаж байна. Гэхдээ «Талибан» хөдөлгөөн өнөөг хүртэл террорист байгууллагын жагсаалтад байгаагүй юм. Үүний шалтгааныг яам тайлбарласангүй.
Террорист байгууллагын Канадын жагсаалт 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д хийгдсэн аллагын дараа гарч ирсэн байв. Одоо уг жагсаалтад афганы энэ хоёр бүлгийг нэмсний дараа нийт 46 байгууллага бичигджээ. Канад Афганистаны байлдааны ажиллагаанд оролцож байгаад тэндээс цэргээ 2011 онд эргүүлэн татсан байлаа. Одоо тэнд цөөн тооны канад сургагч ажилладаг.