Хоол хүнсний нууцлаг энерги

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

Хоол хүнсний нууцлаг энерги

@Нууцад Нэвтрэхүй

Хоол
хүнс ба Сансрын хүч

Хоол хүнс нь
нэн чухал үүрэгтэй олоод бид амандаа юу хийдэг нь бидний бие мах бодь болон
оюун санааны байдалд шууд нөлөө үзүүлдэг болохыг йогийн ухаантнууд олон мянган
жилийн омно нээж мэдсэн билээ. Эйнштэйн зэрэг шинэ үеийн шинжлэх ухааны
судлаачид ойрын үед л нээж мэдэх болсон сансрын долгионоор бүрдэн илрүүлдэг ба
энэ илэрхийлэл нь эцсийн эцэст ухамсар болох энерги гэсэн. Йогийн ертөнц,
сансрын мөн чанар юу юм бол гэж гүнзгийрүүлэн судлан, ажигласнаар мөн адил
дүгнэлтэд олон жилийн өмнө хүрсэн байсан. Олон янзын долгионоос бүрдсэн энэ
ертөнц нь бидний ойлгодог бие мах бодь /хатуу, шингэн, хий/, дуу чимээ гэрэл,
туяа болон бодол санаа нь хүртэл ердөө л өөр өөр хурдтай давтагдан цойлдог,
хүндээс зөөлөн болсон долгионууд юм. Хоол хүнс бүхий мөн адил өөрийн долгионтой
бөгөөд энэ долгион нь тэр хүнсийг идсэн хүний бие мах бодь, бодол санаанд
долгионы давталтаас шалтгаалан нөлөөлөх чадвартай билээ. Йогийн эрдэмтэд олон
төрлийн хоол хүнс нь хүний бие ба бодол санаанд яг ямар нөлөө үзүүлдэг болохыг
практик аргаар шинжин судалсны эцэст хүнс хоолыг 3 төрөлд ертөнцийн 3 давамгай
хүчтэй уялдуулан ялгаварлаж ирсэн. Ямар ч объект ба зүйлс эдгээр гурван хүч
болон долгионд давамгайлан автагдсан байх үед, эдгээр зүйл нь тэр хүчний шинж
чанарыг өөртөө татан шингээдэг болой.

 

1.
Sattvika ahara (Мэдрэмжтэй бодол хоол хүнс)

Хайр, амгалан
тайван сэтгэл, баяр баясгалан, ухамсар зэрэг мэдрэмжтэй болгох шинж чанартай
ертөнцийн нэгдүгээр хүч долгион болно. Энэ долгион нь бидний бодол санаанд
давамгайлан удирдах үед бид илүү их амгалан тайван болох зэрэгцээ бидний оюун
санаа нь илүү өндөр ухаарлын түвшинд татагддаг юм. Мэдрэмжтэй болгох хүч нь
мэдрэмжийн хүч агуулсан бөгөөд бидний тархи толгойг амрааж тайвшруулах
үйлчилгээтэй. Энэ хүчийг эрмэлзэн зорьсон йогийн дэглэм нь харин эдгээр шинж
чанартай хоол хүнсэн дээр үндэслэн голчлоод хүний эрүүл бие болон оюун санааны
амгалан сэтгэлд хүрэх ба хүрсний дараа тэр сэтгэлийг үргэлжлүүлэн хадгалахыг
чухалчлан үздэг билээ. Эдгээр хоол хүнс нь мөн өөрийнхөө талаар илүү их мэдлэг
олох, ухаарах, оюун санаагаа хөгжүүлж, өндөр түвшинд хүргэж гэгээрлийн хутагт
хүсэн зорьсон хүн бүрт нэн тохиромжтой болой. Энэ төрлийн хүнсэнд жимс, ихэнх
ногоо, төрөл үрийн шош, буудай, сүү болон сүүн бүтээгдэхүүн орно. Мөн бага
хэмжээгээр ихэнх төрлийн эмийн ургамал ба халуун амтлагч багтана. Мэдрэмжтэй
болгох хүнсний дэглэм нь сүүн бүтээгдэхүүн хамруулдаг тулдаа хааяа лакто/сүүний
сахар/ цагаан хүнсний дэглэм гэж нэрлэгддэг ба энэ дэглэм хүний биед
шаардлагатай бүхий л уураг карбохидрат, витамин болон эрдэс зэрэг тэжээлээр
бүрэн хангах чадвартай.

 

2.
Rajasika ahara (Хөдөлгөөнтэй, өөрчлөмтгий хоол)

Өөрчлөлт
гаргааг хоол хүнс нь ертөнцийн хоёр дахь хүчийг илэрхийлдэг болоод байнгын
хөдөлгөөн өөрчлөлтийн шинж чанартай юм. Энэ хүч нь давамгайлах үед бид
тэвчээргүй, яарсан, санаа зовсон, сэтгэл хөдөлсөн хүн болдог ба амарч тайвшрах
төвөгтэй болихдог юм. Өөрчлөлт гаргадаг хоол хүнс нь хүний бие болон оюун
санааг идэвхжүүлдэг шинж чанартай бөгөөд тэднийг хэмжээтэй хэрэглэх нь
зохимжтой. Ийм хүнснээс ихээр хэрэглэсэн үед оюун санаагаа тогтвортой байлгахад
их давчуу хэцүү болгодог ба бодлоо төвлөрүүлэн амраадаг бясалгал зэрэг
дасгалууд хийхэд хүртэл тун хэцүү болдог. Энэ хүнсний нэрсэд: цай болон кофе
кафейнтай ундаа, шоколад, улаан чинжүү зэрэг халуун амтлагч, исгэсэн хоол хүнс
болон зарим эмийн төрөл бас багтана.

 

3.
Tamasika ahara (Хөдөлгөөнгүй хоол хүнс)

Ертөнцийн 3
дахь хүч нь хөдөлгөөнгүй гэж томъёологдсон ба энэ нь удаашрал, инерци, ялгарал
болон үхлийн шинж чанартай юм. Дээр дурьдсан 2 хүч нь ямар нэгэн амьд зүйл
дотор багасаж, гаран явсан үед энэ 3 дахь хүч нь давамгайлж, үхэлд хүргэхийг
хэлнэ. Энэ хүч нь бидний оюун санаанд ихээр нөлөөлөх үед бидний нойр хүрч,
хөдөлгөөний энерги багатай мэт санагддаг. Хөдөлгөөнгүй хүнсний жагсаалтад мах
махан төрлийн бүтээгдэхүүн загас, сонгино, сармис, өндөг, мөөг, архи төрлийн
ундаа, тамхи мансууруулах бодис, исгэлэн хоол хүнс, шатсан болон муудсан хүнс
зэрэг орно. Өөрийн бие ба оюун санааны өндөр түвшинд хүрэхийг зорьсон хүн бүр
эдгээр хоол хүнсийг цээрлэж явах нь зүйтэй билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж