“Хуулийн засаглал ба шударга ёс” чуулган болж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

“Хуулийн засаглал ба шударга ёс” чуулган болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран Төрийн ордны Их танхимд “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний хоёрдугаар чуулганыг зохион байгуулж байна. Чуулганаар УИХ-аар баталсан Шүүхийн багц хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг голлон хэлэлцэж байгаа юм. Мөн Авлигатай тэмцэх зорилгоор хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, тус үйл ажиллагааг эрчимжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх арга зам, авлигатай тэмцэх асуудлын хүрээнд салбар хуралдаанууд зохион байгуулж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус чуулганд оролцох үеэрээ Шинэчлэлийн Засгийн газрын хийж хэрэгжүүлэхээр зорьж байгаа гол ажлуудын нэг нь хүнд суртал, авилга хээл хахуулийг устгах, шударга ёс тогтоох явдал юм. Шударга бус явдал өнөөдөр монголын нийгэмд газар авсан байна. Өөрийн  гэсэн онгоцтой болчихоё гэхээсээ илүү МИАТ-ын мөнгийг яаж зувчуулах вэ гэсэн санаатай хүн олон болсон байна. Дорнодынхоо газрын тосыг боловсруулаад шатахуунтай болъё гэж бодохоосоо өмнө нефтийн бүтээгдхүүнийг ганцхан компаниас авч байгаад үнийг нь өсгөж дундаас нь хэдэн төгрөг авчихая гэсэн бодолтой хэсэг бүлэг бий болсон байсан нь нууц биш. Ийм шударга бус зүйлээс хурдан салж, хуулийн өмнө иргэн бүр адилхан байх нөхцлийг бүрдүүлэхэд энэ удаагийн чуулган ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна гэж хэлсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж