Google-ийн Video платформ хаагдана

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Google-ийн Video платформ хаагдана

Google компани YouTube –тэй өрсөлдөхийн тулд өөрийн нэрийн Video платформыг нээн ажиллуулж эхэлсэн. Харин тус компани дөрөвдүгээр сарын сүүлээр энэхүү платформоо хаахаар зэхэж байна. Тиймээс платформ дээр байгаа видео бичлэгүүдийг устгалгүй авч үлдэхийг хүссэн хэрэглэгчдийг YouTube-д оруулах, хадгалахыг санал болгожээ.

Google хэсэг хугацааны өмнөөс Video дээр оруулж байгаа шинэ бичлэгүүдийг хүчингүй болгож эхэлсэн бөгөөдхуучин тавигдсан бичлэгүүдийг устгалгүй буцаан татаж авах боломжийг хэрэглэгчдэд олгож байгаа нь хэрэглэгчдийн хувьд таатай юм. Гэхдээ бичлэгүүдийг Google Video-оос YouTube-руу хуулах автомат процесс одоогоор байхгүй байна. ТиймээсGoogle хүмүүсийн ажлыг хөнгөвчлөх үүднээс автомат зөөврийн програмыг удахгүй ажиллуулж эхлэхээр төлөвлөжээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж