
"Never Be Your Woman", "Kill the Boy", "Clown" зэрэг бүтээлээрээ хөгжим сонирхогчдод танигдсан Шотландын нэрт дуучин, хөгжмийн зохиолч Эмели Санде энэ оны “Ivor Novello” наадмаас хоёр ч шагналын эзнээр тодорчээ. “Ivor Novello” нь Уэльсийн нэрт хөгжмийн зохиолч Айвор Новеллогийн нэрээр нэрлэсэн Британийн хөгжмийн зохиолчдын академиас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг томоохон наадам юм. Эмелегийн хувьд өнгөрөгч онд сонсогчдын хүртээл болсон “Next To Me” дуугаараа тус наадмын шилдэг дуу, олны таашаалд нийцсэн шилдэг бүтээл гэсэн шагналуудыг гардсан байна. Түүнчлэн Эмелегийн “Our Version of Events” цомог сүүлийн үед борлуулалтаараа UK chart-ийн шилдгүүдийн эгнээнд удаа дараа бичигдээд байгаа билээ.
Өдгөө 58 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Ivor Novello” наадамд Эмелигээс гадна дуучин, хөгжимчин Ноэл Галлахер, Марк Алмонд, Жастин Хаувард, Рэнди Ньюман нар мөн гол гол номинацуудын эзнээр тодорчээ. Наадмын бүх шилдэг шагналын эздийг “Ivor Novello”-ийн албан ёсны цахим хуудсанд нийтэлснийг зохион байгуулагчид энэ үеэр мэдэгдсэн байна.
Э.АНХТУЯА