Lulzsec бүлгийнхэн хорих ял авлаа

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

Lulzsec бүлгийнхэн хорих ял авлаа

Олон цуврал кибер халдлагаараа олныг шуугиулж байсан Lulzsec хакерын бүлгийн дөрвөн гишүүд баривчлагдсан билээ. Тэдгээр гишүүдэд холбогдох хэргийн шүүх хурал болж, хорих ялаар шийтгэсэн байна.

Тухайлбал Ryan Cleary 32 сар, Jake Davis 24 сар, Mustafa al-Bassam 20 сар, Ryan Ackroyd 30 сарын хорих ялаар шийтгүүлжээ.

Тэднийг Sony Pictures, тоглоом бүтээгч EA, News International болон Английн Зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөх агентлагийн цахим хуудсуудыг хакердаж, мэдээлэл хулгайлсан, хэрэглэгчдийн мэдээллийг онлайн хуудсанд нийтэлсэн зэрэг хэрэгт буруутган шүүсэн байна.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж