200 тэрбум төгрөгийн ноолуур цуглуулсан гэв

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

200 тэрбум төгрөгийн ноолуур цуглуулсан гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах
тухай” Улсын Их Хурлын тогтоолын төс
лийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр
хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт өмнөх
УИХ-ын үед батлагдсан “Монгол мал” хөтөлбөрийг салбар хариуцсан яам нь
хэрэгжүүлэхгүй байна. Мөн хөдөө аж ахуйн бирж байгуулагдан ажил эхэлсэн байх
ёстой ч далайцтай явахгүй байна. Гэтэл энэ бүхнийг хийх ёстой хүмүүс нь цалин
аваад мануухай царайлаад суугаад байдаг, ажил нь урагшлахгүй байна” гэж
шүүмжлэв.

Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулга “Монгол мал
хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ажил явж байгаа. Малын арьс ширийг үндэсний
үйлдвэртээ тушаасан малчинд урамшуулал олгох, малын үүлдэр угсааг сайжруулах
зэргээр ажлууд хийгдэж байгаа. Гол нь хугацаа шаардаж байж үр дүн гардаг юм
байна. Хөдөө аж ахуйн биржийн тухайд зүүн гурван аймагт туршилтын ажил эхэлсэн.
Одоогийн байдлаар 200 гаруй тэрбум төгрөгийн ноолуур цугларсан байна. Энэ бол
том амжилт” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Монгол мал” хөтөлбөр өнчин
хүүхэд шиг эзэнгүйдэж байгаа нь үнэн. 2013 оны төсөвт малыг эрүүлжүүлэх
чиглэлээр тодорхой хөрөнгө мөнгө дорвитой суугаагүй. Ийм байхад “Монгол мал”
хөтөлбөрийг яаж хэрэгжүүлэх юм бэ” гэж байв. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны
Төрийн нарийн бичгийн дарга Н.Золжаргал “Монгол мал хөтөлбөрийн хүрээнд 2013
оны төсөвт 70 тэрбум төгрөг туссан. Өмнөх жилийнхээс хөрөнгө оруулалт буурсан
зүйл байхгүй” хэмээн хариуллаа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж