“Аравт” гран-при хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

“Аравт” гран-при хүртлээ

Монголын киночид өчигдөр баяраа тьэмдэглэн “Mongolian Academy Awards 2013” наадмаа хийн, шилдгээ тодрууллаа. Бүтэн жилийн турш хийсэн бүтээснээ сойн уралдсан энэхүү наадамд “Аравт” түүхэн кино шагналын хур буулгаж, Гран-при шагналыг хүртэв. "Монголын Үндэсний кино урлагийн академи"-иас гурав дахь жилдээ зохион байгуулсан  “Academy Awards 2013” кино наадмын шилдгийн шилдэг киногоор “Монголфильм групп”-ийн уран бүтээлчид, ӨМӨЗО-ны уран бүтээлчидтэй хамтран туурвисан “Аравт” түүхэн уран сайхны кино таван номинацийн эзэн болж, өргөмжлөл таван сая төгрөгөөр байлуулсан юм.

“Mongolian Academy Awards 2013” кино наадмын шилдгүүдийг танилцуулж байна.

“Аравт” УСК

Шилдэг найруулагч– Д.Золбаяр
Шилдэг туслах эмэгтэй дүр- Д.Ганцэцэг
Шилдэг зураглаач– Г.Баттулга
Шилдэг зураглаач– Ж.Цог СТА
Шилдэг хөгжим Б.Чинбат СТА

“Дүүлэн нис” УСК

Шилдэг эмэгтэй гол дүр– А.Мөнгөнзул/ Номингэрэлийн дүрээр/
Шилдэг эффект-Ш.Тансаг
Шилдэг нүүр хувиргагч– Жон Сим Ким, Дэлгэр
Шилдэг монтаж– Б.Баатар

“Ану хатан ” УСК

Шилдэг зохиол- Б.Тогтохбаяр
Шилдэг туслах эрэгтэй дүр- С.Ариунбямба
Шилдэг хөрөнгө оруулагч- Д.Болдхуяг

“Big fish” УСК

Шилдэг дууны найруулагч- Michael Kao

“Дурлалын гэмт хэрэг” УСК

Шилдэг дуу– Никитон хамтлаг-Чи минийх

“Улаан дөрвөлжин” УСК

Шилдэг эрэгтэй гол дүр– Ц.Төмөрбаатар

Баримmат кино

“Нэрийг минь хэлж өгөөч”- н.Хүрэлхүү

Богино хэмжээний кино

“Арван ес” киноны хоёрдугаар хэсэг-Найруулагч И.Нямгаваа

Шилдэг дебют

“Шөнө дундын яриа” УСК найруулагч- О.Батзориг

Францийн элчин сайдын яамны нэрэмжит "Ирээдүйтэй найруулагч" хэмээх мөнгөн шагнал

“Ерөнхийлөгчийн туслах” УСК-ны ерөнхий найруулагч- М.Энхдалай

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж