Хорватын бизнес эрхлэгчидтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Хорватын бизнес эрхлэгчидтэй уулзав

“Монгол улстай бизнес эрхлэх нь” сэдэвт дугуй ширээний уулзалтыг Гадаадын хөрөнгө оруулалтын газар Хорват Улсын Эдийн засгийн танхимтай хамтран энэ сарын 14-ний өдөр Загреб хотод зохион байгуулав. Уулзалтын үеэр Гадаадын хөрөнгө оруулалтын газрын Б.Ганзориг Монгол Улсын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчингийн талаар Хорватын бизнес эрхлэгчдэд танилцуулж, Засгийн газрын зүгээс уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлж буй бодлого, тодорхой төслүүдийн талаар танилцуулав. Хорватын бизнес эрхлэгчид эдгээр салбаруудад хөрөнгө оруулах, туршлага, технологи харилцан нэвтрүүлэх зэргээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Мөн уулзалтаар Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Хорватын Эдийн засгийн танхимтай хамтран хамтарсан бизнес уулзалтыг энэ оны зургадугаар сард Улаанбаатар хотод хийх, чингэхдээ дээр дурдсан гурван салбарт хамтран ажиллах сонирхол бүхий хоёр талын компаниудыг идэвхтэй оролцуулах талаар ярилцав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж