Харилцах дансыг урамшуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.05.17-нд нийтлэгдсэн

Харилцах дансыг урамшуулж эхэллээ

ХАСБАНК МОНГОЛД АНХ УДАА
БАНКИН ДАХЬ ХАРИЛЦАХ ДАНСЫГ УРАМШУУЛЖ ЭХЭЛЛЭЭ.

ХасБанкны Жижиг, дунд бизнесийн газрын захирал З.Булгантай ярилцлаа.

Банкны үйлчилгээг байгууллагуудад хүргэх, тэр дундаа Жижиг, Дунд Бизнес эрхлэгчдийг дэмжих гэдэг амаргүй ажил байх. Та өөрийн газрын үйл ажиллагааг товч танилцуулахгүй юу?

Манай Банкны хувьд байгуулагдсан цагаасаа л иргэн  болон аж ахуйн нэгж байгууллагад чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлсээр ирсэн.

Банкны үйлчлүүлэгч бүрийн эрэлт, хэрэгцээ өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Бизнес эрхлэгчийн банкны хэрэгцээ, шаардлага нь хувь хүнийхтэй харьцуулахад өөр байх жишээтэй. Тухайлбал банкаар үйлчлүүлэх давтамж, банкны санхүүгийн талаарх мэдлэг мэдээлэл, авч буй бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл гэх мэт олон ялгаатай зүйл гарна. Манай газрын хувьд Жижиг, Дунд бизнесийн сегментийг хариуцан ажилладаг.

Бидний гол зорилго бол аж ахуйн нэгж байгууллага, тэр дундаа Жижиг Дунд Бизнес эрхлэгчдийн эрэлт, хэрэгцээнд бүрэн дүүрэн нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг  хүргэх, ирээдүйд ямар шинэ эрэлт, хэрэгцээ бий болохыг урьдчилан тооцож, тэдгээрт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх явдал юм.  

Байгууллагууд ч бас дотроо үйл ажиллагаа, бизнесийн чиглэл зэргээрээ өөр, өөр шүү дээ. Тэр бүрийн онцлогт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тус тусад нь бий болгох гэдэг амаргүй байх?

Тийм.Өмнө хэлсэнчилэн харилцагч бүр өөр өөрийн гэсэн онцлог, ялгаатай шинж чанартай байдаг. Энэ үүднээс манай банк харилцагч байгууллагуудыг дотор нь жижиг, дунд бизнес эрхлэгч болон корпорэйт (байгууллага) гэж хоёр сегментэнд хуваан авч үздэг. Сүүлийн үеийн эдийн засгийн өсөлт, төрөөс барьж буй бодлогоос хамаараад жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо өсч, ажлын байр бий болгогч гол хэсэг болж байна. Иймд энэ хэсэгт чиглэсэн, тэдний үйл ажиллагааг нь бодитой дэмжсэн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд түлхүү нийлүүлэх хэрэгтэй болсон.

Банкны салбар бизнес эрхлэгчдийн эрэлт, хэрэгцээнд 100 хувь нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлж хэзээ ч чадахгүй гэсэн нэг ойлголт байдаг. Харилцагчдын  хувьд хугацаа урттай, хүү багатай, барьцаагүй зээл хэрэгтэй байдаг бол банкууд өндөр барьцаа, богино хугацаа зэрэг нөхцөл шаарддаг шүү дээ. Хоёр талаас ойлголцох, дундын ашигтай хувилбар олохын тулд Та бүхэн хэрхэн ажилладаг бол?

Зээлийн бүтээгдэхүүний хувьд харилцагч талаас таны хэлж байгаа шиг зүйл зайлшгүй гарч ирдэг. Гэхдээ нэг үеэ бодоход Монголын арилжааны банкууд уян хатан, харьцангуй урт хугацааны зээлийг бага хүүтэй өгөх чадавхитай болсон.

Манай банкны хувьд ч тэр бусад банкны адил харилцагчдадаа өрсөлдүйц нөхцөлийг санал болгож ажиллаж байгаа ба тэдгээрийг өөрийн эх үүсвэрээс эсвэл гадны төсөл хөтөлбөрт хамруулах замаар санхүүжүүлж ажилладаг.

Харилцагчийн онцлогоос хамаараад тэдний авах бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлт, хүлээлт өөр өөр байна. Жишээлбэл, нэг харилцагч нь зээл авах шаардлагатай байхад, нөгөө нэг харилцагч нь төлбөр тооцооны үйлчилгээг түлхүү авах гэх мэт. Түүнчлэн ажиллаж байгаа эдийн засгийн салбараасаа хамаараад аж ахуйн нэгж байгууллагын банктай үүсгэх харилцаа нь янз бүр байдаг. Газар тариалангийн салбарт хаврын тариалалт, ургац хураалтын үед зээлийн хэрэгцээ үүсдэг улирлын чанартай байдаг бол гадаадад экспортлогч, хүнсний үйлдвэрлэгчид үүнээс өөр шаардлага тулгарна. Иймд харилцагчдыг хэрэгцээгээр нь багцлаад онцлогт нь тохирсон үйлчилгээг хүргэх нь бидний ажлын бас нэг урлаг юм.

Танай банкнаас харилцах данс эзэмшдэг  аж ахуйн нэгж байгууллагууддаа зориулан нэгэн шинэ үйлчилгээ болох “ХасЛояалти” хөтөлбөрийг саяхан гаргасан. Та энэхүү хөтөлбөрийнхөө талаар танилцуулна уу?

Манай банкнаас өөрийн харилцагч нартаа зориулсан олон шинэлэг урамшуулал, аян, хөтөлбөрүүдийг зарлан амжилттай хэрэгжүүлж ирсэн. “ХасЛояалти” хөтөлбөр бол эдгээр арга хэмжээнүүдийн маань үргэлжлэл бөгөөд Монгол Улсын арилжааны банкууд дотроос анхлан энэ хөтөлбөрийг эхлүүлээд байна.

ХасЛоялти нь манай банкинд данстай, төлбөр тооцоогоо гүйцэтгэдэг харилцагч байгууллагуудаа дэмжих урамшууллын хөтөлбөр бөгөөд олон жил ХасБанкинд итгэж, дансны төлбөр тооцоогоо удирддаг байгууллагуудаа бид урамшуулах нь зүй ёсны хэрэг гэж үзсэн. Тэгэхээр “ХасЛоялти” хөтөлбөрийн хүрээнд ХасБанкинд харилцах данстай харилцагчид урамшуулал хүртэх боломж нээгдэж байгаа юм. Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд ХасБанкин дахь дансны үлдэгдэл нэг сая байх ёстой. Мөн сардаа 8-10 удаа орлогын гүйлгээ хийдэг байх юм бол хөтөлбөрт хамраагдаад явчихна. Нэг байгууллагад төгрөг болон ам.долларын хичнээн ч данс байсан ялгаагүй, данс бүр хамрагдаж оноо тооцогдоно.

Энэ хөтөлбөр нь үнэхээр сайхан арга хэмжээ болж байгаа юм байна. Та сая данс бүрт оноо тооцогдоно гэж хэллээ. Үүнийг бага зэрэг дэлгэрүүлж өгнө үү.

Дансны үлдэгдэл болон ашиглалтаас хамааруулан оноо өгнө. Оноон дээр үндэслэн хөнгөлөлтийн купоныг олгох юм. Харилцагч купоноороо банкны болон бидэнтэй хамтран ажиллагч байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээнд хөнгөлөлттэй хамрагдах боломжтой. ХасБанкны бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд байгууллагуудад чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээ орж байгаа. Мөн купоноороо “Сайн компьютерс”, “Калифорни” сүлжээ ресторанаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой. Мөн энэ купоны нэг давуу тал бол харилцагчид маань үүнийг бэлэглэж болно. Бид нэг харилцагчид улиралд дунджаар 300 мянга, жилд 1.2 сая хүртэл төгрөгийн хөнгөлөлтийг олгож байна.

“ХасЛояалти” хөтөлбөр нь бусад арилжааны банкуудын хэрэгжүүлж байсан ийм төрлийн урамшуулал, хөтөлбөрүүдээс юугаараа онцлог вэ?

Ерөнхийдөө бусад санхүүгийн байгууллагуудаас зарлаж буй аян, сугалаат урамшуулал ихэвчлэн тодорхой хугацааны хүрээнд хэрэгжээд дуусдаг. Харин манай банкны “ХасЛояалти” хөтөлбөр нь байнгын, урт хугацаанд хэрэгжихээрээ бусдаас ихээхэн онцлог болж байгаа юм. Дээр нь тус хөтөлбөрт ХасБанкны шинэ харилцагч болон хуучин харилцагч нар ялгаа байхгүй хамрагдана. Урамшууллын үр дүнг ч адилхан хүртэх бололцоог олгож байгаа. ХасБанкны хувьд санхүүгийн зах зээлд анх удаа ийм тогтвортой, харилцагчийн үнэнч тогтвортой байдлыг урамшуулсан хөтөлбөрийг гаргаж ирж буй  гэдгээрээ ялгаатай.

“ХасЛояалти” шиг  ийм төрлийн  үйлчилгээ олон улсад хэр нэвтэрсэн байдаг юм бол?

Үндсэндээ оноо цуглуулах, купон авах, түүгээрээ зарим үйлчилгээг хөнгөлөлттэй авах зэрэг үйлчилгээ, бонусын систем түгээмэл байдаг.  Жишээлбэл, Бүгд Найрамдах Ирланд улсын Ulster банкны Loyalty Saver, Barclays банкны Loyalty Reward  гэх мэт.  Манай банкны  ХасЛояалти хөтөлбөр нь эдгээртэй ижил төрлийн үйлчилгээ юм. 

 “ХасЛояалти” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нэг улирлын хугацаа өнгөрсөн байна. Тус хөтөлбөрийн эхний улирлын хэрэгжилтийн талаар Та ярьвал?

Банкны харилцагч нар маань тус хөтөлбөртөө хамрагдаад 1-р улирлын хөнгөлөлт, урамшууллаа аваад эхэлчихсэн. Харилцагч нар маань энэхүү хөтөлбөрийг сайхнаар хүлээн авч, сэтгэл өндөр байгаад бид бүхэн баяртай байгаа. Хөтөлбөрт хамрагдаж байгаа байгууллагуудын харилцах дансны орлогын гүйлгээ, дансны үлдэгдэл өндөр байх тусам авах урамшууллын оноо нь өндөр байх болно.

Мөн энд онцгойлон хэлэхэд манай банкинд хараахан харилцах дансаа нээж амжаагүй байгаа аж ахуйн нэгж байгууллагууд маань ч энэ хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой юм. Танай байгууллага зөвхөн харилцах дансаа Хасбанкин дээр татан төвлөрүүлээд орлогын гүйлгээ, дансны үлдэгдлээ тодорхой шалгуурт хүргэхэд л болно.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж