
Английн алдарт “Уэмбли” цэнгэлдэхэд болсон Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний хагас шигшээд “Стоук Сити” 5:0 харьцаатай “Болтон”-г бут ниргэж, түүхэндээ анх удаа FA Cup-ын шигшээ тоглолтод шалгаран үлдлээ. 2006 оноос хойш “Стоук”-ийг удирдаж байгаа Тони Пулисийн хувьд энэ олон жилийн хугацаанд Премьер лигт дэвшин гарч ирснээс өөр онцын амжилт одоогоор үзүүлээгүй байсан юм. “Поттерс”-чууд мөрөөдлөө биелүүлж Английн хөлбөмбөгийн холбооны цомын эзэд болоход одоо ганц том алхам үлдлээ. Нөгөө хагас шигшээд цомын хамгийн олон буюу 11 удаагийн аварга “Манчестер Юнайтед”-ыг хожсон “Манчестер Сити” тэднийг хүлээж байгаа. “Сити”-гийн хувьд мөн л 40-өөд жил хүлээсэн тус тэмцээний цомыг авахаар урдаа байгаа хэнийг ч болов арчиж хаяж байгаа нь ирэх тавдугаар сарын 14-нд болох FA Cup-ын шигшээ тоглолтыг улам бүр чимж байна.
Урд шөнийн тоглолтод Ирланд довтлогч Жонотан Уолтерс хамгийн шилдэг нь байлаа. Тэрбээр 2001-04 оны хооронд гурван жил шахам хүчин зүтгэсэн хуучин багийнхаа эсрэг “үхлийн цохилт” гэж хэлж болохоор хоёр гоол дараалан оруулснаар тус тоглолтын шилдэг нь болсон юм. Сонирхолтой нь, Уолтерс “Болтон”-д байхдаа ердөө дөрөвхөн тоглолтод оролцож байсан байна.
Гоолууд:
Мэтью Этерингтон 11 минут,
Роберт Хут 17 минут,
Кенуайн Жонс 30 минут,
Джонатан Уолтерс 68 минут,
Джонатан Уолтерс 81 минут.
Зургийн цомгийг энд дарж үзнэ үү!
Score Studio