Монгол Улсад даль жигүүр “ургуулсан” хэмээн хэвлэлийн хуудаснаа бичиглэсэн “Боинг 767” онгоцны үүх түүхийг танилцуулъя.
Төрөл: Зорчигч тээвэр
Бүтээгч: Boeing компани
Үйлдвэрлэгч: Boeing компани
Анхны нислэг: 1981.09.26
Ашиглаж эхэлсэн: 1982
Статус: Үйлдвэрлэж байгаа, ашиглаж байгаа
Гол хэрэглэгч: Delta Airlines /104/, American Airlines /74/
Үйлдвэрлэж эхэлсэн: 1982 оноос өнөөг хүртэл
Үйлдвэрлэсэн тоо: 1036
Үнэ: 767-200ER: 160,2 сая ам.доллар
767-300ER: 182,8 сая ам.доллар
767-300F: 185,4 сая ам.доллар
767-400ER: 200,8 сая ам.доллар
Хувилбарууд: Boeing KC-767, Boeing KC-46, Boeing E-767

Дунд болон ойрын зайн зориулалтын хоёр хөдөлгүүрт, хэмнэлтийн чиглэлийн тийрэлтэд агаарын хөлгийг бүтээх ажиллагаа 1978 онд эхэлжээ. Юнайтед Эйрлайнс (United Airlines) компани ийм ангиллын онгоц сонирхож, 30 онгоцны захиалга өгөх сонирхолтой байгаа тухай зар гаргав. Boeing-гийн эзэмшилд өнөөг хүртэл байгаа анхны “767” онгоцыг Вашингтон мужийн Эвереттийн үйлдвэрт угсарч, 1981 оны наймдугаар 14-нд бэлэн болж, анхны нислэгээ 1981 оны есдүгээр сарын 26-нд хийжээ.
767-300 загварыг 1983 оны есдүгээр сараас бүтээж эхэлсэн байв. Энэ онгоцны эх бие нь өмнөх 767-200 онгоцныхоос 6,5 метрээр урт байгаа нь зорчигдын тоог 40 орчим хүнээр нэмэгдүүлж өгсөн байна. Мөн ачааны даацын хэмжээг 31 хувиар нэмэгдүүлж чадсан гэдэг.
Boeing 767 онгоцыг шинэ технологиор бүтээсэн тул ашиглалтын өртгийг багасгаж чадсанаас гадна дэлхийн агаарын тээврийн салбарт шатахуун зарцуулалт, уян хатан хэрэглээ, дуу чимээний нам төвшин зэргээр олон давуу тал агуулсан бүтээл болжээ.
Тойм мэдээллээр Boeing 767 онгоц дэлхий даяар нийт 795 сая зорчигч тээвэрлэж, 4,8 сая удаа арилжааны нислэг үйлджээ. Үйлдвэрлэгдсэн бүх онгоцны өдрийн нислэгийн дунджийг тооцоолбол 10 цаг болдог гэнэ.
Boeing 767 их биеийн уртын гурван хувилбараар хийгддэг. 767-200, 767-300, 767-400ER загваруудыг гаргаж ирснээр онгоцы урт нэмэгдэж эхэлсэн байв. Мөн нислэгийн зайг уртасгасан 767-200ER, 767-300ER («ER» нь Extended Range буюу нислэгийн зайг нэмэгдүүлсэн) сайжруулсан загваруудыг компани санал болгож байгаа. Эдгээр загваруудын ачааны онгоцны хувилбарууд ч байдаг.
Boeing онгоцны сайжруулсан загваруудыг ашиглагч компани нь нэрлэхдээ загварын нэр (767) ба сайжруулалтын төрлүүдийг (-200, −300 эсвэл −400) заасан нэрийг нэгэн индекс болгон нийлүүлдэг ажээ. Нислэгийн зайг (ER) нэрэнд заавал хэрэглэх албагүй. НҮБ-ын дэргэдэх Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага онгоцны төрлийг заахдаа үйлдвэрлэгчийн нэрний эхний үсэг, загварын индекс, сайжруулалтын заалт зэргийг нийлүүлэн авч үздэг системтэй учраас Boeing 767-200 нь B762, 767-300 нь «B763», 767-400ER нь «B764» гэж нэрлэгддэг байна.

загварын онгоц бий. Өнгө будаг, гадаад төрхөөр нь түүнийг “Дээрэмчин” хэмээн оросууд хочилдог гэнэ.
767-300ER гэх сайжруулсан загвар нь нислэгийн замыг сунгасан хувилбар юм. American Airlines компани энэ онгоцны гол захиалагч байсан ба анхны онгоцыг нь 1998 онд ашиглалтад авчээ. Онгоцны нислэгийн жинг 185 тонн болгосноор онгоцны шатахууны хэмжээг нэмэгдүүлж, нислэгийн зайг сунгаж чаджээ. Ер нь бол онгоцны загварыг төгсжүүлснээр 1993 онд нислэгийн жинг 187 тонн болгож чадсан байна. Онгоцонд Pratt & Whitney PW4000, General Electric CF6 эсвэл Rolls-Royce RB211 хөдөлгүүр суурилуулжээ. Ийм сайжруулсан загварын нислэгийн гол чиглэл нь Лос-Анжелес-Франкфурт, Москва-Бээжин зэрэг болжээ. Суудлын тоог нэмэгдүүлсэн, нислэгийн зайг уртасгасан зэрэг нь 300ER маркийг энэ онгоцнуудын төрлөөс хамгийн алдартай нь болгожээ. 2011 оны наймдугаар сарын байдлаар энэ хувилбарын 552 онгоц нийлүүлэгдэж, 26 захиалга хийгдэж байжээ. Энэ загварын гол өрсөлдөгч нь Европын Airbus A330-200 гэнэ.
- Шатахуунгүйгээр 8,5 км-ийн өндрөөс 120 км зам туулж, буулт хийгээд «Гимлийн планер» гэх нэртэй болсон Boeing 767 их алдаршжээ. Хэн ч ноцтой гэмтэл аваагүй ба онгоц бага зэрэг эвдэрч, хоёр өдрийн турш сэлбэж, засварласны дараа онгоц ослын буулт хийсэн газраасаа асуудалгүй хөөрч чадсан байсан. Тэр онгоцонд шаардлагатай засвар хийгээд дахин ашиглалтад оруулжээ.
- 2012 оны долдугаар сарын 18-ны мэдээгээр Boeing 767 төрлийн 15 онгоц осолдож, 851 хүн амиа алджээ.
Огноо | Онгоцны дугаар | Ослын газар | Хохирогчид | Товч тайлбар |
02.1991 | 9K-AIC | 0/0 | Кувейтаас булаагдсан онгоц “Цөлийн салхи” цэргийн ажиллагааны үеэр устгагджээ. | |
26.05.1991 | OE-LAV | 223/223 | Цуваанаас унасан. Зүүн хөдөлгүүр нь реверст орсон байв. | |
06.04.1993 | N767TA | 0/236 | Их хурдтай буулт хийн нисэх зурвасаас гарсан байв. | |
23.11.96 | T-AIZ | 125/175 | Аддис-Абеба-Найроби чиглэлд нисч байсан онгоцыг террористууд булаан аваад Австрали руу | |
SU-GAP | Атлантын далай | 217/217 | Сахилгын сануулга авсан нисгэгч «Аллахдаа найдъя» | |
22.09.00 | N654US | 0/3 | Техникийн үзлэг хийж байхад зүүн хөдөлгүүр нь дэлбэрсэн | |
11.09.01 | N334AA | 1530+92/92 | Рейс 11 American Airlines, | |
N612UA | 612+65/65 | Рейс 175 United Airlines, | ||
15.04.02 | B-2552 | 129/166 | Багийн алдаанаас болон буулт хийхдээ сүйрчээ. | |
26.06.02 | JA8254 | 0/3 | Сургуулилалтын нислэгийн үеэр сүйрэв. | |
02.06.06 | N330AA | 0/0 | Газарт үйлчилгээ хийж байхад хөдөлгүүрт нь гал гарчээ. | |
28.06.08 | N799AX | 0/2 | Зогсоолд байсан онгоцонд гар гарсан ба машиныг акталсан | |
01.11.11 | SP-LPC | 0/231 | LOT |
“BOEING” КОМПАНИЙН ТУХАЙ
Дэлхийн томоохонд тооцогдох нисэхийн, сансрын болон цэргийн техник үйлдвэрлэгч Америкийн корпораци. Төв байр нь Чикаго хотод (Иллинойс муж, АНУ) байрладаг. Корпорацийн бүтцэд Boeing Commercial Airplanes (иргэний агаарын тээврийн бүтээгдэхүүн) ба Integrated Defense Systems (цэргийн зориулалтын бүтээгдэхүүн) гэсэн хоёр үндсэн салбар багтдаг. Үүнээс гадна Boeing Capital Corporation (төслийг санхүүжүүлэх асуудлын), Shared Services Group (дэмжлэгийн дэд бүтэц), Boeing Engineering, Operations & Technology (зохион бүтээх, иновацийн технологи, үйл ажиллагаан хэрэгжүүлэх) зэрэг салбарууд бий. Гол үйлдвэрлэл нь Эверетт (Вашингтон муж), Калифорни, Сент-Луис (Миссури муж) хотуудад байдаг. Компанийн салбар үйлдвэрүүд дэлхийн 67 оронд байдаг бөгөөд бүтээгдэхүүнээ дэлхийн 145 оронд нийлүүлдэг.
“Боинг” корпораци нь өөрийн гэсэн гал сөнөөгчдийн албатай (Boeing Fire Department). Өдгөө тэнд 20 гаруй гал команд, мэргэжлийн 300 гал сөнөөгчид, мэргэжлийн бус хүмүүс ажилладаг гэнэ.
Дэлхийн зах зээлд иргэний агаарын тээврийн онгоцоор “Боинг”-ийн гол өрсөлдөгч нь Европын “Airbus” болдог. 1982 оноос хойш “Боинг” иргэний агаарын тээврийн 500 орчим хөлгийг захиалагчдад нийлүүлсний 400 орчим нь Boeing 737 онгоц байжээ.
ТҮҮХ
Boeing 737-дэлхийн хамгийн олон иргэний агаарын тээврийн хөлөг
Уильям Боинг, тэнгисийн цэргийн инженер Жорж Конрад Вестервельт хоёрын бүтээсэн B&W маркийн хоёр гидро онгоцны эхнийх нь 1916 оны зургадугаар 15-ны өдөр анх агаарт хөөрчээ. Тэр жилийнхээ долдугаар сарын 15-нд Сиэтл хотноо Уильям Боинг “The Pacific Aero Products Company” нэртэй компани байгуулав. Компанийг 1917 оны тавдугаар сарын 9-нд “Boeing Airplane Company” гэж шинэчлэн нэрлэжээ. Уильям Боинг Йелийн их сургуулийг төгсөөд ойн аж үйлдвэрт ажиллан хөлжсөн бөгөөд тэнд байхдаа онгоц зохион бүтээхэд мод асар их хэрэгтэйг мэдэж, модыг онгоцны үйлдвэрлэлд хэрхэн ашиглах туршлага эзэмшсэн байна.
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр “Boeing” асар их тооны бөмбөгч онгоцнуудыг үйлдвэрлэж байв. Эрчүүд дайнд явж, тус компанийн үйлдвэрүүдэд эмэгтэйчүүд голдуу ажилладаг байсан ч 1944 оны гуравдугаар сар гэхэд сард л 350 онгоц дамжлагаас гаргаж байсан гэнэ.
1950-иад оны үеэр “Boeing” анхны тийрэлтэт, бөмбөгдөгч В-47 «Стратожет» ба хүйтэн дайны үеийн бэлгэдлүүдийн нэг В-52 «Стратофортресс» бөмбөгдөгч онгоцнуудыг бүтээсэн байна.
“Боинг”-ийн зорчигч тээврийн “700”-нуудын эхлэл болсон Боинг 367-80 онгоц анх 1954 оны долдугаар сарын 15-нд агаарт хөөрч байжээ.
Компанийн зах зээлийн үнэлгээ 2006 оны эхээр 59 тэрбум ам.долларт хүрсэн байв. Компанийн Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч нь Жеймс Макнерни (англ. James W. McNerney, Jr.) гэгч эрхэм гэнэ.
Бүтээгдэхүүн: Нисэхийн техник
Иргэний агаарын тээврийн:
- Boeing 377 Stratocruiser
- Boeing 707
- Boeing 717
- Boeing 727
- Boeing 737
- Boeing 747
- Boeing 757
- Boeing 767
- Boeing 777
- Boeing 787 Dreamliner
- Boeing Business Jet цуврал
Цэргийн онгоцнууд:
- Boeing CH-47 Chinook
- Boeing EA-18 Growler
- Boeing YAL-1
Пуужингийн зэвсэг:
- AGM-69 SRAM
- AGM-86
Бэлтгэсэн Ш.МЯГМАР