
Бүтээгдэхүүн, үйлчилгээний суурь үнэд нөлөөтэй шатахууны үнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд багагүй хэмжээгээр буурчээ. Тухайлбал жижглэнгээр 1350 төгрөг байсан А92 бензин 1300 төгрөг болж хямдарсан байна. Мөн А80-ын үнэ 1140 төгрөг болон буурч, дизель түлш 1390 төгрөгийн үнэтэй болжээ. “Магнай трейд”, “Шунхлай” зэрэг шатахуун түгээх станцуудад нефть бүтээгдэхүүний үнэ ийм байна.
Б.СҮРЭН