Нутгийн зүүн хагаст хур тунадас орно

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Нутгийн зүүн хагаст хур тунадас орно

 Малчид, ард иргэдийн анхааралд:
18-нд ихэнх нутгаар, 19-нд говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүйгал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


 

2013 оны 05 дугаар сарын 16-ны 20 цагаас 05 дугаар сарын 17-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс өдөртөө секундэд 7-12 метр зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

2013 оны 5 дугаар сарын 18-наас 5 дугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, 19-нд зүүн зүгийн нутгаар, 21-нд нутгийн зүүн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 18-нд ихэнх нутгаар, 19-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж