“Арсенал” эцсийн мөчид боломжоо алдав

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

“Арсенал” эцсийн мөчид боломжоо алдав

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 33 дугаар тойргийн хамгийн сонирхолтой тулаан мэдээж “Super Sunday” гэгдэх ням гарагт болсон тулаан байлаа. Лигийнхээ хоёрдугаар байрт бичигдэж бичигдэж яваа “Их буучид”-ын хувьд цом хүртэх мөрөөдлөө алдахгүйн тулд заавал хожил байгуулах даалгавартай байсан бол тэдний өрсөлдөгч болох Мерсисайдын “Улаанууд” ирэх улиралд Европын топ тавцан дахь өрсөлдөөнд хүч сорихын тулд мөн л оноо зулгаах шаардлагатай байсан юм. Тоглолт ч ер бусын хурдан хэмнэлд довтолгоо зонхилсон, үзэгчдийн үргэлж хүсдэг тулаан болсон билээ. Тоглолтын эхлэлийг “Ливерпуль” гайхалтай тавьж, “Арсенал”-ын залуу хаалгач Чешешнийг хэд хэд шалгаад амжжээ. Харин 20 дахь минутад жигүүрийн хамгаалагч Фабио Аурейло гэмтлээ сэдрээн талбайг орхисон нь тэдний довтолгоо зөвхөн баруун жигүүрээр үргэлжлэхэд хүргэжээ. Харин түүнийг орлон талбайд гарч ирсэн хамгаалагч Жэк Робинсон алдаа харьцангуй бага гаргаж байлаа. Тэрбээр 1993 онд төрсөн, “Улаанууд”-ын ирээдүй болсон тоглогчдын нэг юм. Тоглолтын эхний үед булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг “Арсенал”-ын залуу хамгаалагч Кошилни мөргөсөн ч хөндлөвч оносон нь гоол оруулах хамгийн өндөр магадлалтай довтолгоо байсан юм. Харин дараагийн хагаст гоол оруулах хэмжээний довтолгоогоор бус хоёр багт хэнд ч хэрэггүй гэмтлээр эхэлсэн. “Ливерпуль”-ийн залуу од, Английн шигшээн ирээдүй Энди Кэрролл өвдөгний гэмтлээ бага зэрэг сэдрээсэн бол түүнээс ч дор үйл явдал хэдэн минутын дараа тохиожээ. Угаас шилдгүүдээ гэмтэлд алдаад байгаа “Ливерпуль”-ийн хамгийн туршлагатай хамгаалагч Жейми Каррахер мөн л гэмтэл авч, хүчилтөрөгчийн баг зүүн дамнуургаар дэмнүүлэн талбайг орхисон байна. Үүнээс хойш ээлж дараалсан олон аюултай довтолгоо өрнөсөн ч гоол орсонгүй үндсэн цаг өндөрлөсөн. Харин удаа дараалсан гэмтлээс шалтгаалж, шүүгч найман минутыг сунгасан юм. Сунгасан цаг өндөрлөж байх үед “Их буучид”-ын ахлагч Сеск Фабрегас дээр “Ливерпуль”-ийн хамгаалагчид алдаа гаргасан учир шүүгч Марринер 11 метрийн торгуулийн цохилт хийх эрхийг талбайн эздэд өгчээ. 2000 оноос хойш Премьер лигийн хүрээнд “Ливерпуль”-д хожигдоогүй байсан “Арсенал”-чууд энэ боломжийг алдсангүй. Робин ван Перси, Пепе Рейнаг хуурч, тоглолтын 99 дэх минутад ус агаар мэт хэрэгтэй байсан гоолоо оруулжээ. Гэхдээ “Эмират” цэнгэлдэх хүрээлэнд баярын уухай намжаагүй байхад талбайн ерөнхий шүүгч Марринер дахин 11 метрийн торгуулын цохилтыг заасан байна. Энэ удаад “Арсенал”-ын Эммануэль Эбуэ буруутан болж хохирогч нь Лукас Лейва байсан гэж үзсэн юм. Шийтгэлийг мөн л Нидерландын шигшээн шилдэг хагас хамгаалагч Дирк Кьют алдсангүй. Тоглолт тэнцээгээр өндөрлөсөн байна. Энэ үр дүнд “Эмират” цэнгэлдэх хүрээлэнд тоглолтыг үзэж байсан “Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагч Сэр Алекс Фергусонд таалагдсан нь мэдээж. Шүглийн дараа Арсень Венгер, Кенни Далглишид хандан хатуу үг чулуудаж байсан нь энэ жил Премьер лигт түрүүлэх мөрөөдөл нь замхран алга болсныг харуулах шиг болсон билээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж