
Бейонси цахим хуудсандаа байршуулсан захидалдаа “Би амьдралдаа хэзээ ч тоглолтоо цуцалж, хойшлуулж байгаагүй. Энэ удаад үнэхээр аргагүй байдалд орлоо. Антверпений олон мянган фэнүүдийнхээ урмыг хугалсан бол чин сэтгэлээсээ уучлалт гуйя. Гэхдээ тун удахгүй та бүхэнтэйгээ эргэн уулзах болно” гэжээ.
Бейонси өнгөрөгч хоёрдугаар сард “Mrs Carter” аялан тоглолтоо эхлүүлсэн бөгөөд одоо 40 өдрийн тоглолт үлдээд байгаа гэнэ.
Э.АНХТУЯА